Үндсэн агуулга руу шилжих
Эсгүүр

Оёдлыг алхам алхмаар сур

Бэлэн хэв, зурагтай заавар, видео — анхан шатнаас эхлээд.

  • Размер бүрээр бэлэн хэв
  • Зурагтай, видеотой заавар
  • Анхан шатнаас эхлэнэ

Ангиллаар үзэх

Бүгдийг үзэх

Хэрхэн ажилладаг вэ

Төслөө сонгохоос эхлээд дуусгах хүртэл гурван алхам.

  1. 1-р алхам

    Төслөө сонго

    Түвшин, хугацаа, ангиллаар шүүгээд таалагдсан төслөө олно.

  2. 2-р алхам

    Размераа оруулж хэв хэвлэ

    Хэв таны размераар үүснэ. Энгийн принтерээр A4 дээр хэвлээд наана.

  3. 3-р алхам

    Алхам алхмаар оё

    Зурагтай, зөвлөгөөтэй алхмуудыг дагаад дуусгана.

A01A02A03A04B01B02B03B04C01C02C03C0410 см

Энгийн принтерээр хэвлээд наана

Хэв таны размераар үүсэж, A4 цаасанд хуваагдсан PDF болно. Копи төвд A0-оор нэг хуудсанд ч хэвлэж болно.

  • Эхний хуудас (A00) — бүх хуудсыг хаана наахыг харуулсан тойм
  • 10 см дөрвөлжингөөр хэвлэлтийн масштабаа шалгана
  • A01, A02… дугаарын дагуу нийлүүлж наана
  • Хэрэггүй хоосон хуудсыг хэвлэх шаардлагагүй
Premium

Бүх хэв, бүх заавар нэг дор

  • Бүх Premium төслийн заавар, хэв
  • Размер бүрээр PDF хэв — хязгааргүй
  • AI оёдлын зөвлөхөөс илүү олон асуулт
  • Апп, вэб хоёуланд нэг бүртгэлээр

QPay-ээр банкны аппаараа төлнө.

  • Сарын гишүүнчлэл

    ₮14,900 / сар

  • Хамгийн ашигтай

    Жилийн гишүүнчлэл

    ₮89,000 / жил

    Сард ₮7,417

Үнэ, багцуудыг харах

Түгээмэл асуулт

Эсгүүр гэж юу вэ?

Оёдлын төслүүдийг алхам алхмаар заадаг апп, вэб сайт. Төсөл бүр зурагтай заавар, даавууны жагсаалт, таны размераар үүсэх хэвтэй.

Үнэгүй ашиглаж болох уу?

Тийм. Үнэгүй төслүүд, оёдлын толь, суурь хичээлүүдийг бүртгэлгүйгээр үзнэ. Premium төслийн бүх алхам, хэвийг Premium гишүүнчлэлээр нээнэ.

Хэвийг хэрхэн хэвлэх вэ?

Размераа сонгоод PDF татна. Гэрийн принтерээр A4 цаасан дээр 100% (Actual size) масштабаар хэвлээд, 10 см дөрвөлжингөөр шалгаж, тоймын дагуу нийлүүлж наана.

Вэбээр авсан Premium апп дээр ажиллах уу?

Тийм. Апп, вэб хоёр нэг бүртгэлтэй тул аль нэгээр нь авсан Premium хоёуланд нь шууд идэвхжинэ.

Яаж төлөх вэ?

QPay-ээр — банкны аппаараа QR уншуулж эсвэл утсан дээрээ банкны апп руу шилжиж төлнө.

Оёдлын машингүй бол яах вэ?

Гар оёдлоор хийх боломжтой төслүүд бий. Суурь хичээлүүдээс гар оёдлын үндсийг сурч болно.

Заавраа оёх ширээн дээрээ утсаараа

Апп дээр алхмууд нэг товшилтоор солигдож, татсан заавар интернэтгүй үед ч нээгдэнэ. Вэб дээр эхлүүлсэн төслөө апп дээр үргэлжлүүлнэ.

Тун удахгүйApp StoreТун удахгүйGoogle Play